Categories
мэдээ нийгэм

Түр оршин суух визтэй гадаадын иргэдийн визийг 5 сарын 31-ийг хүртэл сунгана

Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө

УОК өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн хугацааг 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэр гарсантай холбогдуулан Монгол Улсад 90 хүртэл хоногийн визтэй ирээд хорио цээрийн улмаас эх орондоо буцах боломжгүй болсон гадаадын иргэдийн визийн хугацааг 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар болжээ. Өмнө нь визийн сунгалт хийлгэсэн иргэд мөн 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дахин сунгалт хийлгэх шаардлагатай бөгөөд энэ дагуу Гадаадын иргэн, харьяатын газарт хандах шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1882 утаснаас лавлах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *