Categories
мэдээ цаг-үе

Түлэнхийн төв оны эхний хагаст ашиглалтад орно

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Кувейт Улсын Элчин сайд Мухаммед Аль-Мутайри-г өнөөдөр хүлээн авч уулзах үеэр Түлэнхийн төвийн төслийг энэ оны эхний хагаст ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг хэллээ.

Түүнчлэн уулзалтаар талууд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Сайд Б.Батцэцэг өнгөрсөн жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосныг онцолж, энэхүү найрсаг харилцааг улам бүх бататган бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Улмаар Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийн ач холбогдлыг онцолжээ.

Элчин сайд Мухаммед Аль-Мутайри хоёр тал аялал жуулчлал, агаарын харилцааны салбарт хамтран ажиллах боломжтойг дурдаж, энэ чиглэлээрх гэрээ хэлэлцээрийг байгуулахын чухлыг тэмдэглэв.

Мөн талууд КОВИД-19 цар тахлын үеийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сайд Б.Батцэцэг манай улс КОВАКС хөтөлбөрийн шугамаар эхний вакцинуудаа оруулж ирснийг мэдээлж, Кувейт Улсын Засгийн газар тус хөтөлбөрийн хандивлагчаар оролцож байгаад баяр хүргэж, талархал илэрхийллээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *