Categories
мэдээ нийгэм

Түймрийг цурманд оруулжээ

Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн мэдээллээр Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг Эрээн даваа нэртэй газарт гарсан түймрийг цурманд оруулсан байсан ч буцаж асчээ.

Орон нутгаас “Цурманд байсан түймэр дахин аслаа” гэсэн дуудлага наймдугаар сарын 1-нд 16.00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 10 иргэн, 2 автомашин, нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тухайн өдрийн 22.00 цагт түймрийг буцаан цурманд оруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *