Categories
мэдээ нийгэм

ТЦА: ​Сэрэмжлүүлэг

Image may contain: sky, mountain, outdoor and nature

2020.09.29-ний өдрийн 03.30 цагийн орчимд Завхан аймаг, Их-Уул сум, Зарт баг “Ар намын ам” гэх газар /сумын төвөөс баруун урагшаа 43 км/ шороон замд улсын дугааргүй “Мустанг-5” маркийн Г жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 22 настай, эрэгтэй Г-ын амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Хүний амь нас хохирсон тохиолдлын дийлэнх нь төв суурин газраас зайдуу хөдөө, хээрийн шороон замд бүртгэгджээ. Мотоцикл унаж ашиглахдаа хамгаалалтын хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. Мөн 2020.09.29-ний өдрийн 16.20 цагийн орчимд СХД-ийн 21 дүгээр хороо Ар гүнтийн замд “Isuzu Juston” маркийн автомашин онхолдож, зорчигч 44 настай, эрэгтэй М гэмтэж, жолооч 50 настай эрэгтэй Э-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *