Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Баянзүрх дүүрэгт гэр шатаж 3 хүүхэд, 1 том хүн нас барсан DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу явуулсан шалгалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг … тоотод монгол гэр шатаж, 4 иргэн нас барсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон байна.

Насанд хүрээгүй 3 иргэн шатаж амь хохирсон, 34 настай иргэн нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан 2024 оны наймдугаар сард албанаас чөлөөлөгдсөн иргэн байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *