Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 302 мянган хүүхэд бүртгүүлээд, элсэлтээ хийсэн байна. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар зохион байгуулна гэдгийг мэдэгдсэн. Шинээр 71 мянга 690 хүүхэд элсэж байна гэх тооцоолол гаргасан. Харин ЕБС-д 781 мянган хүүхэд элсэн суралцахаар байна. Ингэснээр өнгөрсөн жилийнхээс 40 орчим мянгаар хүүхдийн тоо нэмэгдэж байна. Эдгээрийн 50-60 хувь нь нийслэлд суралцахаар байна. МСҮТ-д 40 мянга орчим хүүхэд суралцахаар байгаагаас 22 мянга нь шинээр элсэж байна. Харин дээд боловсролын тухайд 147 мянган хүүхэд суралцахаас 25 мянга нь шинэ элсэгч юм” гэлээ.