Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн жилийнхтэй адил цахимаар явагдахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, цэцэрлэгийн насны багачуудыг өнөөдөр цахимаар бүртгэж эхэллээ. ЭНД дарж бүртгүүлнэ үү.

  • Энэ жил 2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэж, элсүүлэх юм байна. Ингэснээр өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах юм байна.
  • 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг хоёр настайд тооцон цахимаар бүртгэнэ.
  • Есдүгээр сараас хойш төрсөн хүүхдүүд сараараа тооцохоор хоёр нас хүрээгүй байх учир бүртгүүлээд элсэлт нь баталгаажсан тохиолдолд хоёр нас хүрмэгцээ буюу арав, арваннэг, арванхоёрдугаар сараас цэцэрлэгтээ явж эхэлнэ.
  • Бүртэл долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-нийг дуустал үргэлжилнэ. Бүртгэл хаагдсаны дараа наймдугаар сарын 24-ний өглөөний 9.00 цагт хоёр дахь шат “Цахим элсэлт” явагдаж, санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүд сонгогдоно.
  • “Цахим элсэлт”-ээр хүүхэд цэцэрлэгт элсэх боломжтой болсон эсэхийг бүртгэл хийхдээ ашигласан гар утасны дугаарт зурвасаар илгээж мэдээлэх юм байна.
  • Хүүхдээ бүртгүүлэхдээ регистрийн дугаарыг нь хийхэд аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх бөгөөд үүний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх аж.

Өнгөрсөн жил буюу 2017-2018 оны хичээлийн жилд 2-5 насны 146 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлж байжээ. Түүний 113 мянга 597 нь цэцэрлэгт анх удаа элссэн хоёр настай хүүхдүүд байсан байна. Энэ жилийн хувьд мөн энэ тооны хүүхэд бүртгэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *