Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэргийн бүртгэлээ хийлгэхгүй бол 100 мянган төгрөгөөр торгоно

Цэргийн бүртгэл зурган илэрцүүд

Нийслэлийн хэмжээнд I сарын 4-нөөс цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг эхлүүлээд байна. Бүртгэл I сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Хэрэв дээрх заасан хугацаанд бүртгэлээ хийлгэхгүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 100.000 төгрөгөөр торгуулна.

Цэргийн бүртгэлийг хороодын Засаг даргын Тамгын газарт ажлын өдрүүдэд 8.30-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм. Цэргийн албаны тухай хуульд:

  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
  • Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.
  • Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
  • Цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг.

Харин цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *