Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын даргаар цагдаагийн хурандаа Ж.Болдыг томилжээ

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдын ...Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим агентлагын дарга нарыг томилжээ. Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдыг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Т.Гантулгыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Уул, уурхайн дэд сайд асан Д.Загджавыг тус тус томилсон байна. Мөн Бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *