Categories
мэдээ нийгэм

Цас орном, “мөнхийн ус” урснам



 “Гэртээ харих зам үргэлж гэгээн байдаг” хэмээн Төрийн шагналт, Соёлын гавьяат
зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Цоодол гуйа
нэгэнтэй хэлсэн билээ. Тиймээ, гэртээ харих зам үргэлж гэнээн байдаг, цасан
бударсан шөнөөр харих тэр тусмаа…

 Урин цагийн уур
орж хүмүүс хувцсаа нимгэлээд байсан тавдуаар сарын эхээр өвөл нь ороогүй их цас
малгайлах юм гэж хэн санах вэ. Их хотын гудамж тайлбайгаар мөр, тэргүүнийхээ
цасыг унагах завгүй гэр гэрийн зүг яаран тэмүүлэх хүмүүс юутай гэгээн сайхнаар
хөглөгдөнө гээ. Замаар яваа машинууд аваарын гэрлээ анивчуулан болгоомжтой
гэлдэрнэ. Жолооч нар аль хэдийнэ зуны дугуйгаа сольж тавьсан цаг болохоор
харльтиргаа гулгаа үүсч болзошгүй аж. Цонх мөргөн лавсан нойтон цастай тулалдах
машин бүрийн шил арчигч нэгэн хэмээр наашаа цаашаа найгана. Гэвч дээвэр үгүй
орчлонгоос дэвэрсэн мэт их цасан малгайлан малгайлсаар шил толь бүгдийг бүрхэн
авахад бэлэн байлаа. Шөнийн хотыг цас 
ашгин зуур хучин аваад анир гүм болохуй гудамжны дэнлүүн дор хөөрүү цас
бужиггалдсаар л байв.


Гэргий, хүүхдүүд минь гэрийнхээ цонхоор цас
уламширүүсэн бударч буйг сэтгэл түгшин харж, харьж ирэх больж буй эсэхийг минь
лавлан байн байн утасдана. Тэр болгонд нь олон хоног гэртээ хариагүй хүн шиг
гэрийн зүг яаран догдолно. Цас ч бас гэртээ харих гэж яваа хүний сэтгэл шиг
яаран додолж, адган хөөрөх мэт бужигналдсаар л.

Урт удаан аялалдаа цэг хатгасан мэт гэрийнхээ гадаа
буухад хаашааны банхар цасан дороос ухас хийн босч хөв хөв хуцах нь үнэхээр л
олон он өргөрсөн мэт содон мэдрэмж төрүүлнэ. Банхар маань гинжээ сажигнуулсаар
өөдөөс ирэхэд танихгүй хазчих вий дээ гэсэн шүү юм бодон айдас төрж ч байх шиг.
Гэтэл харин хөлийг минь үнэрлэн сүүлээ шарвалзуулж байснаар том хар биеийг нь
цагаан болтол өвч бүрсэх нотон цасыг ганцхан сэгсэрч биеэ шилгээгээд эргэлээ.
Эзэнтэйгээ мэдлэх зуурт хэвтрийг нь цас дарчихсан тул банхар маань  хөлөөшөө цас малтаж, дороо эргэн
тээнэгэлзсээр  хоцров.

Өглөө сэрэхэд өнөөх их цасан зугуу зугуухнаар хайлж
газрын хэвгий даган чимээгүйн урсаж байлаа. Гудамж талбай нэг л зутруу
байдалтай харагдах авч энэ бол байгал дэлхий, хөрс шорооны амыг тэтгэх “мөнхийн
ус” юм шүү гэж бодогдоно. Энэ зун ч дэлгэр болох нь дээ…     

Г.Лхагвадорж      

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *