Categories
мэдээ нийгэм

“Цагдаагийн инээмсэглэл” фото зургийн уралдаан зарлалаа

Улаанбаатар хотын цагдаагийн газраас “Найрсаг Улыынбаатар-Инээмсэглэх Монгол” аяны хүрээнд JCI Монгол байгууллагатай хамтран “Цагдаагийн инээмсэглэл” сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд нэг сарын хугацаатай зарласан байна.

Фото зургийн уралдааныг зохион байгуулснаар цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эерэгээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг цахим сүлжээгээр иргэд, олон нийтэд сурталчлах давуу талтай гэж зохион байгуулагчид үзжээ.

Уралдаан энэ сарын 10-наас ирэх сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд явагдах аж. Уралдаанд оролцох сонирхолтой иргэд, цагдаагийн алба хаагчид өөрсдийн авсан фото зургийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Facebook, twitter олон нийтийн сүлжээ хуудсад илгээх боломжтой юм байна. Уралдаанд шалгарсан эхний гурван байрыг зөөврийн компьютерээр шагнаж урамшуулах гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *