Categories
мэдээ нийгэм

Цагаан сарыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг эхлүүллээ DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “ЦАГААН САРЫГ УГТСАН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БОЛЗОЛТ УРАЛДААН”-ыг Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Цэвэрлэгээнд Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллага, СӨХ, орон сууцны контор, сургууль, цэцэрлэг, хог хаягдал, зам цэвэрлэгээний байгууллага, иргэд хамрагдана. Болзолт уралдаан нь,

1. Хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлээр:

  • Аж ахуй нэгж байгууллага, СӨХ, төрийн байгууллагууд, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн оролцоог хангуулах, халтиргаа гулгаа, хог хаягдлыг цэвэрлэх;
  • Гудамж зам талбайд ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх;
  • Хогийн сав, хогийн бункерүүдийн суллалтыг хийх;
  • Шөнийн тээврийн машины тоог нэмэгдүүлж, зуслангийн бүс, Орон сууц, гэр хорооллын айл өрх, байгууллага, аж ахуй нэгжийн хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг сайжруулах;
  • Үерийн далангийн суваг, гуу жалганы ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх;
  • Дүүрэг дотооддоо тодорхой үр дүнд чиглэсэн ажлууд санаачлан зохион байгуулж, өргөжүүлэх;

2. Гэрэлтүүлгийн засвар арчлалтыг сайжруулах, асалтыг нэмэгдүүлэх чиглэлээр:

  • Гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх;
  • Шонгийн тагжуулалт, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээнүүдийг авч ажиллаж үр дүнг дүгнүүлнэ.

Аяны хугацаанд хийж хэрэгжүүлж буй ажилд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв болон холбогдох байгууллагуудын оролцсон Хяналтын баг ажиллаж явцын үнэлгээг хийж ажиллах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *