Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ны өдрийг хүртэл Тусгаар тогтнолын талбайд үргэлжилнэ. Тус худалдааг Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв, “Нэг Архангай” ТББ-ынхан хамтран зохион байгуулж байгаа юм байна.