Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар үнэтэй бэлэг өгөхийг хоригложээ

Хятадын Засгийн газар Цагаан сарын баярын үеэр олон нийтийн радио, телевизийн сувгуудаар брэндийн цаг, ховор марк, алтан зоос гэх мэт үнэтэй бэлэг, дурсгалын зүйлсийг сурталчлахыг хориглосон тухай Синьхуа агентлаг мэдээлж байна. Хэт үнэтэй бэлэг сурталчлах нь бэлэгний жинхэнэ үнэ цэнэ, утга учрыг дүгнэх хүний оюун санааны үнэлэмжийг алдагдуулах, ёс суртахуунд ч сөрөг үр дагавартай гэж үзжээ.

Шинээр хэрэгжүүлэх уг хориг нь Хятадад авлига, хээл хахуулийн гол бэлгэдэл болоод байгаа үнэтэй цаг, үнэт эдлэлийн худалдаанд сөргөөр нөлөөлж магадгүй байгаа аж. Тансаг хэрэглээний үнэтэй эд бараа, бэлэг дурсгалын зүйлсийн сурталчилгааг хориглох санааг Ерөнхийлөгч Си Зиньпин гаргасан бөгөөд энэ нь тус улсад нэлээд газар авсан хээл хахуулийн хэргүүдтэй холбоотой юм.

Хятадын төрийн тэргүүн өнгөрсөн сарын 22-нд авлигын эсрэг арга хэмжээний талаархи мэдэгдэлдээ эрх баригч Коммунист намын гишүүдийг авлига хээл хахууль, үрэлгэн зангаасаа салахгүй бол цаашид төрийн албанд байлгаж чадахгүй талаар анхааруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *