Categories
мэдээ нийгэм

Цагаан сараар ном бэлэглэхийг уриалав

“Номтой нөхөрлөе” клубийнхэн цагаан сараарном бэлэглэхийг уриалав. “Монголчууд цагаан сарын баяраар үндэсний үйлдвэрлэлээ биш Хятадын эдийн засгийг дэмждэг болоод удаж байна. Мөн өдрөөс өдөрт өсөж байгаа вальютаараа оймс, трико, шампунь зэрэг хэрэггүй, чанаргүй зүйл авдаг. Үүний оронд бид ном бэлэглэдэг болчихвол Монгол орон даяар оюуны асар том давалгаа өрнөх болно” гэж тус клубын Н.Хүлгэн хэлсэн юм.

Цагаан сараар нэг айл дунджаар 1,400,000 төгрөг зарцуулдаг, түүний 40 хувь нь бэлэгт зарцуулагддаггэж тэд тооцоолов.Тус клубынхэн ирэх амралтын өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд номын хямдралтай үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *