“Цагаан хэрэм”-ээс холгүй барилга дээр ажиллаж байсан хоёр хүн замаа товчлохын тулд экскаватораар түүхэн дурсгалт байгууламжийг нүхэлсэн хэрэгт буруутгагдаж байна. Хятадын төв телевиз энэ тухай мэдээлжээ.
Шаньси мужийн хойд хэсгийн Ююй аймгийн Шожоу хотын дүүргийн хэрмийн хананд нүх гаргасан байсныг илрүүлсэн. Улмаар зэргэлдээ аймгийн 38 настай эрэгтэй Чэн, 55 настай эмэгтэй Ван нар дээрх хэргийг үйлдсэн болохыг олж тогтоожээ. Ажилдаа очих зам дэндүү тойруу учир замаа товчлохын тулд хэрмийг нүхэлснээ хүлээсэн тэднийг соёлын дурсгалыг эвдлэн сүйтгэсэн хэргээр баривчлан саатуулаад байна.