Хур тунадас: 11, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 11, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -9…-14 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -17….-22 градус, өдөртөө -6….-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.