Хур тунадас: 21-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур: 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -3..-+2 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -4….-9 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 25-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: 22-ноос өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна.