Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаарт өдөртөө 16 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: 27-нд Халх голын сав газраар, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, 30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 02 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд Халх голын сав газраар цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 27,28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -28…-33 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *