Categories
мэдээ нийгэм

Цаан сүрэг 166 толгойгоор цөөрчээ DNN.mn

Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой цөөрчээ.

2023 онд 2931 цаа тоолуулж байсан бол өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 2765 толгой цаа тоолуулж 5,7 хувь буюу 166 толгойгоор цөөрсөн байна. Тус аймгийн хэмжээнд 2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор тайгад 123 өрхийн 189 цаатан иргэд цаа маллан амьдардаг судалгаа гарчээ.

Жил бүрийн тооллого 12 дугаар сард болдог бөгөөд энэ үеэр цаа тайгад гарчихдаг. Тооллогын комисс тайгад бэлчээрлэж буй цааг очиж тоолоход унаа явахгүй зарим үед мориор очих боломжгүй тохиолдол гардаг аж. Харин 2022 оноос цаан сүргийг ээмэгжүүлж цаа бүрийг нэг бүрчлэн тоолсон учраас тооллого үр дүнтэй хийгддэг болжээ.

Цаа хамгийн уртдаа 25 насалдаг. Мөн цаа нь жилийн турш хөвдөөр хооллодог тул цаа малладаг иргэд цаагаа дагаж далайн өндөрт өргөгдсөн ян сарьдаг уулс бүхий алс бөглүү нутагт сууж, ан гөрөө хийж, байгалийн баялгаа ашиглан амьдарсаар өдийг хүрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *