Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ц.Бямба-Отгонд улсын арслан, Э.Дашид харцага, улсын аварга О.Хангайд үлэмж бадрах чимэг олголоо DNN.mn

Өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх сэргээш хэрэглэсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлт, допингийн шинжилгээгээр тогтоогдсон тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны санал, дүгнэлтийг үндэслэн, тавын даваанаас хойших түүний давсан бөхчүүдэд шинээр улсын цол олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан шинэ цол, чимгийг гардуулж өгч байна.

Улсын арслан М.Бадарчид унасан дараах бөхчүүдэд цол, чимэг олгов.

  • Тавын даваанд өвдөг шороодсон Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Б.Баянмөнхөд улсын начин,
  • Зургаагийн даваанд унасан Дундговь аймгийн харьяат, улсын начин Э.Даш улсын харцага,
  • Долоогийн даваанд өвдөг шороодсон Архангай аймгийн харьяат, улсын харцага С.Сүхбатад улсын заан,
  • Үзүүрлэсэн улсын гарьд Ц.Бямба-Отгонд улсын арслан цол олгов.
  • Наймын даваанд өвдөг шороодсон улсын аварга О.Хангайд үлэмж бадрах чимэг олголоо.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *