Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгджээ

Нийслэлийн эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгт нийт 74165 хүн хамрагджээ. Үүний 5560 хүн буюу 7.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

Энэ үзүүлэлт өнгөрсөн долоо хоногийн дундаж үзүүлэлтээс 0.8 хувиар өсчээ. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт томуу томуу, төст өвчин хамгийн өндөр буюу амбулаторийн үзлэгийн 10.3 хувь, Баянгол дүүрэг 8.7 хувь, Чингэлтэй дүүрэг 8.1 хувь, Cонгинохайрхан дүүрэгт 8 хувийг эзэлж байгаа аж.

Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80.7 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн 2078 дуудлагын 1242 буюу 60 хувь нь томуу томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *