Categories
мэдээ спорт

“Токио-2020” зуны олимпод шинээр таван спортын төрөл нэмэгджээ

“Токио-2020” зуны олимпийн хөтөлбөрт шинээр таван спортын төрөл нэмэгджээ. Тодруулбал,бейсбол, карате, скейтборд, спорт авиралт болон серфинг оржээ.

Токио уг саналаа 2015 оны 9 сард анх Олон улсын олимпийн хороонд танилцуулсан аж.

Рио де Жанейрод явагдаж буй ОУОХ-ны 129-р зөвлөгөөн энэ шийдвэрийг гаргасан нь түүхэнд байгаагүй үйл явдал болсон байна. “Токио-2020″-д санал болгосон шинэлэг, уян хатан, орчин үеийн хүүхэд залуусын сонирхлыг олимпизм руу чиглүүлэх бодлогын хүрээнд “Токио 2020” наадмын зохион байгуулагчид энэхүү таван спортыг танилцуулсан билээ.Эдгээр 5 спорт нэмэгдсэнээр нийт 18 төрлийн 474 тамирчин олимпод оролцох боломжтой болсон байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *