Categories
мэдээ спорт

ТОКИО-2020: Өнөөдөр манай улсын долоон тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө

Өнөөдөр буюу долдугаар сарын 31-нд манай улсын долоон тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө.

10:00. Жүдо бөхийн холимог багийн барилдаан эхэлнэ. Монголын шигшээ баг шөвгийн 16-д Өмнөд Солонгосын шигшээ багтай таарсан. Эрэгтэй -90, +90, -73 кг жин, эмэгтэй -57, -70, +70 кг жингийн барилдаанууд болно.

Тус төрлийн медалийн барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ. (EDU, STAR, TV9)

11:00. Эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны урьдчилсан дасгал эхэлж О.Есүгэн цэц сорино. Тус төрөлд нийт 49 тамирчин оролцож байгаагаас хамгийн өндөр оноо авсан 8 тамирчин финалд шалгарна.

Финалын буудлага 15:00 цагаас эхэлнэ. (UBS, SBN, VTV)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *