Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпийн их наадам 2020 онд Токио хотод зохион байгуулагдана. Олимпийн үеээр ажиллах сайн дурынхны дүрэмт хувцас хэдийнэ бэлэн болжээ.
Сайн дурын ажилтнууд
- Олимпийн наадмын дүрэмт хувцсаар хангагдана (цамц, хүрэм, өмд, малгай, гутал болон цүнх)
- Сайн дурын үйл ажиллагааны үеэрх хоол болон уух зүйлс
- Сайн дурын үйл ажиллагаанд зориулсан даатгал
- Таны байрлаж буй газраас үйл ажиллагаа хүртэл ирэхэд зарцуулсан унааны зардалтай тэнцэх хэмжээний мөнгө (1,000 иен = 22360 төгрөг/өдөрт)
Сайн дурын ажилтан нь өөрийн оршин суугаа газраас чиг баримжаа олгох сургалт, ерөнхий сургалтад хамрагдахаар ирэх тээврийн зардал буюу онгоцны тасалбар (сайн дурын ажиллагааны үеэр зарцуулсан зардал болон байрны зардлыг) өөрөө хариуцах ёстой.
Доорх хүснэгтээс ажлын үүрэг, хугацаа, нөхцөл болон ялгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авна уу!
Хотод үйлчлэх сайн дурын Ажилтан |
Спортын үйл ажиллагааны үеэр үйлчлэх сайн дурын ажилтан |
|
Удирдах байгууллага |
Токио хотын захиргаа |
Зохион байгуулах хороо |
Байршил, үйл ажиллагаа |
Онгоцны буудал дээр тээврийн хэрэгслийн мэдээлэл, Токио дахь үндсэн зогсоолууд, дурсгалт газрууд, спортын үйл ажиллагаа болон амьдарч буй газруудын хамгийн ойр цэгийн мэдээллийг жуулчдад өгөх |
Олимпийн үйл ажиллагаатай холбогдолтой байгууламжууд болон Олимпийн хотхонд явагдаж буй үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэлд дэмжлэг үзүүлэх, үзэгчдэд үйлчлэх |
Шаардлагатай сайн дурын ажилтны тоо |
30,000 |
80,000 |
Сайн дурын ажилтны ажиллах хугацаа |
Хамгийн багадаа таван өдөр ажиллах (амралтын цагийг оролцуулан өдөрт таван цаг ажиллах) Нэмэлтээр гучин минутын уулзалтыг ээлжийн өмнө болон дараа нь хийхээр төлөвлөсөн |
Хамгийн багадаа арван өдөр ажиллах (амралтын цагийг оролцуулан өдөрт найман цаг ажиллах) |
Өргөдлөө илгээх арга зам |
И-майл, факс болон цахимаар өргөдлөө илгээх |
Цахимаар илгээх |
Өргөдөл гаргагч нь дараах шалгуурыг хангасан байх |
– 2001 оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө төрсөн байх
|
|
Хүсэлт илгээх хугацаа |
2018 оны есдүгээр сарын 26-наас 2018 оны арванхоёрдугаар сарын 5 хүртэл |
2018 оны есдүгээр сарын 26-наас 2018 оны арванхоёрдугаар сарын эхэн хүртэл |
Өргөдөл илгээх холбоос |
http://www.city-volunteer.metro.tokyo.jp/en/join/application/outline/index.html |
ӨРГӨДЛИЙН ҮЙЛ ЯВЦ
Хотод үйлчлэх сайн дурын Ажилтан |
Спортын үйл ажиллагаанд үйлчлэх сайн дурын ажилтан |
Өргөдөл хүлээн авах Есдүгээр сарын дундаас – Арванхоёрдугаарсарын эхэн хүртэл |
Өргөдөл хүлээн авах Есдүгээр сарын дундаас – Арванхоёрдугаарсарын эхэн хүртэл |
Ярилцлагын хугацааг нэр дэвшигчдэд хүргүүлэх 2019 оны нэг сард |
Танилцуулага 2019 оны нэгдүгээр сараас – Зургаадугаар сар хүртэл |
Ярилцлага болон мэдээллийн хэсэг 2019 оны хоёрдугаар сараас – Тавдугаар сар хүртэл |
Чиг баримжаа олгох сургалтад хамрагдах 2019 оны хоёрдугаар сараас |
Үндсэн сургалт 2019 оны аравдугаар сараас – 2020 оны хоёрдугаар сар хүртэл |
Үндсэн сургалт 2019 оны аравдугаар сараас |
Үндсэн сургалтанд хамрагдсан нэр дэвшигчид албан ёсоор сонгогдоно 2020 оны гуравдугаар сард |
Сайн дурын үйл ажиллагаа, байршил, үүргийн талаарх мэдээлэл 2020 оны гуравдугаар сараас |
Үүргийг танилцуулах сургалт 2020 оны дөрөвдүгээр сараас |
Үүргийг танилцуулах сургалт 2020 оны дөрөвдүгээр сараас |
Сайн дурын ажилтнуудад дүрэмт хувцас түгээх 2020 оны зургадугаар сараас |
Сайн дурын ажилтнуудад дүрэмт хувцас түгээх 2020 оны тавдугаар сараас |
Байршил танилцуулах сургалт 2020 оны зургаадугаар сараас |
Байршил танилцуулах сургалт 2020 оны зургаадугаар сараас |