32 дахь удаагийн “Токио-2020” зуны олимпийн наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Жүдо бөхийн холимог багийн барилдаанд Монголын шигшээ баг шөвгийн 16-д Өмнөд Солонгосын шигшээ багтай таарч, манай баг 4:1 харьцаатай ялж , шөвгийн наймд шалгарлаа. Ингэснээр дараагийн барилдааны Оросын олимпийн хорооны багтай хийнэ.
Тодруулбал
- Эрэгтэй -90 килограммын жинд Ө.Дүүрэнбаяр Ким Минжонд ялагдлаа.
- Эрэгтэй -73 килограммын жинд Ц.Цогтбаатар Ан Чанриг яллаа
- Эмэгтэй -57 килограммын жинд Д.Сумъяа Ким жисүг яллаа
- Эмэгтэй -70 килограммын жинд Б.Ганхайч Ким Сингионыг яллаа
- Эрэгтэй +90 килограммын жинд Г.Алтанбагана Ван Донаныг яллаа. Ингэснээр эмэгтэй +70 килограммын жинд О.Мөнхцэцэг барилдалгүйгээр Монголын баг ялалгт авлаа.