Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан боллоо.
“Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Бат-Очирын Болортуяа хагас шигшээд ДАШТ-ий хоёр алт, хошой мөнгөн медальт эзэн орны Майю Макүйдатай хүч үзэж 3:6-гаар ялагдав. Тэрбээр олимп, дэлхийн медальтан болох үгүйгээ Камеруны Йозеф Эссомбе, Польшийн Роксана Засич нарын ялсантай маргааш шийднэ.