“Өдрийн сонин”-ы 2024-04-05-ны баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, эдийн засагч Насанбуянгийн Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Аль ч нам ялж болно. Гол нь бүсийнхээ асуудлыг шийдэх гэж долоон хүн говийнхны эрх ашгийн төлөө дуугарна гэдэг том давуу тал” хэмээн ярилаа. Энэ тухай VI нүүрээс уншаарай.
Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж “Парламентын бүрэн эрх дуусах гэж байгаа энэ үед засаглалтай холбоотой хуулийн төсөл хэлэлцэж болохгүй” гэлээ.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “АН алдарт 10 хувиа амлабал сонгуульд ялна” хэмээн өгүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулж үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Даатгалын компаниуд жолоочийн албан журмын даатгалыг хийхдээ тээврийн хэрэгслийн даатгалыг хамтатган хийхийг жолооч нарт тулгаж байгаа асуудал гарч эхэлжээ. Жолоочийн даатгалын тухай хуульд жолооч албан журмын даатгалд хамрагдах үүрэгтэй гэж заасан байдаг. Харин тээврийн хэрэгслийн даатгалыг сайн дураараа хийлгэх эрхтэй билээ. Энэ асуудлаар жолооч Н.Ариунболдтой ярилцлаа.
Цагдаагийн албан хаагчид бүлэглэн 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг нийгмийг цочирдуулаад байгаа юм. Тэгвэл энэ хэргийн талаар ЦЕГ-аас өчигдөр олон нийтэд мэдээлэл өгч эхлэв. Тус хэргийн талаар хуульч Б.Түвшинтөгстэй цөөн хором ярилцлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ: НАТО-гийн 75 жилийн ой тохиож байна
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ