Төгрөгийн хадгаламж 2024 оны 12 дугаар сарын эцэст 22.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 4.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.
Төгрөгийн хадгаламжийн хувьд:
- 19 их наяд төгрөг нь иргэдийнх,
- 3.1 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх,
Валютын хадгаламж 4.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь оныхоос 142.6 (2.9 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 12 дугаар сарын эцэст 37 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 9.7 (35.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.
Зээлийн өрийн үлдэгдлийн хувьд:
- 61.0 хувь нь иргэд,
- 36.5 хувь нь хувийн байгууллага,
- 1.2 хувь нь төрийн байгууллага,
- 1.2 хувь нь санхүүгийн байгууллагынх ажээ
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 33.9 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 9.8 их наяд төгрөгөөр илүү гарсан байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 91.5 хувийг эзэлж байна.
Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 6.3 (0.5хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.5 хувийг эзэлж байна.
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 1.9 их наяд төгрөг болжээ. Энэ нь оныхоос 172.6 тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.1 хувийг эзэлжээ.
Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны 11 дүгээр сарын эцэст 9.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 9 их наяд төгрөг (97.7хувь) хэвийн зээл, 124.9 тэрбум төгрөг (1.4 хувь) анхаарал хандуулах зээл, 85.0 тэрбум төгрөг (0.9 хувь) чанаргүй зээлийн ангилалтай байна.