Categories
мэдээ улс-төр

Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг танилцуулсан ХНХ-ын сайд С.Чинзориг НДС-аас 422.9 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 54.5% буюу тэтгэвэр барьцаалсан зээлийн 756.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ үлдэгдлийг нэг удаа тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмжид үндэслэн хуулийн төсөл боловсрууллаа. Ингэхдээ Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах буюу “Эрдэнэс” нэртэй 6%-ийн хүүтэй бондыг 5 жилийн хугацаатайгаар гаргах бөгөөд бондын хүүгийн төлбөрт жилд 48 тэрбум нийт буюу 240 тэрбум төгрөгийг төлнө. Цаашид тэтгэвэр тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар бусад холбогдох хуулиадад нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан” гэлээ.

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар саналаа хэлж, асуулт асуусны дараа иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 80.5 хувийн саналаар дэмжигдлээ.

Ийнхүү хуулийн төслийг эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг маргааш буюу нэгдүгээр сарын 9-нд хийх болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *