Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Тэтгэврийн нэмэгдэл өнөөдөр 3-4 цагийн дотор иргэдийн дансанд шилжин орно” гэв

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа. Ингэснээр тэтгэвэр, тэтгэмж нэмэх тухай УИХ-ын шийдвэр хэрэгжих боломж бүрдэж байна. Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэв.

Тэрбээр, Засгийн газар 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 63 тоот тогтоолыг баталлаа. Тогтоолын 1-р заалт нь НДС-гаас болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээг 15 хувиар тус тус нэмэгдүүлэх тухай байна.

2 дахь заалт нь, НДС-гаас авч буй энэхүү тэтгэврүүдийн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгт хүргэх тухай тусгалаа. Тэтгэврийн нэмэгдлийг шуурхай олгох ажлыг зохион байгуулах үүргийг Сангийн сайдад өглөө.

Тэтгэврийн нэмэгдэлд 637 тэрбум төгрөг шаардлагатай. Ингэснээр:

  • 197.1 мянган иргэний тэтгэвэр 50 мянгаасс дээш төгрөгөөр
  • 72.3 мянган иргэний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр
  • 200 мянган иргэний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *