Categories
мэдээ нийгэм

ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгчээ

Image result for УИХ-ын гишүүн Ж.БатзанданУИХ-ын гишүүн Ж.Батзандан, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын талаар энэ сарын 6-ны өдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэрээ Б.Хурцыг Д.Энхбатын үхэлд буруутай хэмээн мэдэгдсэн билээ. Түүнчлэн “Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Герман, Англи, Европын холбоо Б.Хурцыг шалгаж байна. Тэр Европын холбоо руу орох эрхгүй болсон. Энэ хэргийг шалгах ёстой” гэсэн юм.

“С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлахгүй гурван хүнд ял өгсөн нь Б.Хурцын хийсэн ажил, түүнээс хүн болгон айдаг. Миний ээж ч айдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол алдарт тагнуулч Б.Хурц” гэж ярьсан юм.

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэр төрд халдсан асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн байна. Б.Хурц “Ямар хэлбэрээр мэдээлэл тараасан шигээ эргээд уучлалт гуйх ёстой” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *