Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ систем, аппликейшний 3.0 хувилбарыг шинэчилж, хэрэглээнд нэвтрүүллээ.
Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгсэлтэй холбоотой 19 төрлийн үйлчилгээ, бусад хэрэгцээт мэдээллийг нэг эх үүсвэрээс авах боломжтой болж байгаа юм. Тухайлбал,
-Тээврийн хэрэгслийн татвар төлөх,
-Тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр төлөх,
-Хот хоорондын авто зам ашигласны хураамж төлөх,
-Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэх эрх бүхий “ЕC” зөвшөөрөл цахимаар авах,
-Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар зорчуулах түр зөвшөөрөл цахимаар авах,
-Ажилчдын автобусны зөвшөөрөл авах,
-Хүүхдийн автобусны зөвшөөрөл авах,
-Жолоодох эрхийн оноо шалгах,
-Засвартай болон түр хаасан замыг мэдээлэх,
-Тээврийн хэрэгслийн албан журмын даатгалын мэдээлэл,
-Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл,
-Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл,
-Зогсоолын мэдээлэл,
-Замын эвдрэл, гэмтэл мэдээлэх зэрэг үйлчилгээ, мэдээллийг шинэ хувилбараас авч болно.
Түүнчлэн шинэ хувилбараар дамжуулан иргэд санал хүсэлт, өргөдөл гомдлынхоо явцын мэдээллийг харах боломжтой. Тодруулбал, танилт, нэвтрэлтийн ДАН системээр дамжуулан иргэд өргөдөл, гомдол, талархал илгээснээр холбогдох чиг үүргийн байгууллагууд санал хүсэлтийг шийдвэрлэх юм.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, түгжрэлийг сааруулах, төвлөрлийг багасгах, хяналт, удирдлагыг сайжруулах, зам, тээврийн нэгдсэн тогтолцоог бий болгох хүрээнд https://smartcar.mn/ тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системийг 2013 онд хэрэглээнд нэвтрүүлсэн билээ.