Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сургуулийн байрыг акталжээ

Ататуркийн нэрэмжит V сургуулийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул актлах шийдвэрийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.

“Дүгнэлт гарсан тул сургуулийн барилгад үйл ажиллагаа явуулахыг хориглох нь зүйтэй. Холбогдох албаныхан зураг, төслийг удахгүй боловсруулж, барилгыг шинэчлэх байх” гэж тус газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ёндон хэллээ. Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Э.Баярмагнайгаас ажил хэзээ эхлэхийг тодруулахад “Үйл ажиллагааг нь зогсоож, барилгыг буулгах боломж одоохондоо алга. Шинэчлэх хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар ярьж байгаа” гэлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй цэцэрлэгийн 51, сургуулийн 29 барилга байна гэсэн дүгнэлтийг 2010 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан. Тэдгээрээс 70 гаруй хувийг нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгө, гадаадын зээл тусламжаар шинэчлэн, барьсан аж.

2 replies on “Тавдугаар сургуулийн байрыг акталжээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *