Categories
мэдээ нийгэм

Тавантолгойн ажилчид “Энержи Ресурс”-тай хамтран ажиллах боломжгүй гэлээ

“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит
компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ болон
тус компанийн уурхайн ээлжийн мастерууд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл
хийлээ. Тэд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэж, хувь
нийлүүлсэн “Энержи Ресурс” компанитай хамтран ажиллах боломжгүй гэж үзэж
байгаа аж. Энэ тухайгаа УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдэд ил
захидлаар мэдэгдэж байгаагаа хэлсэн юм.

“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ “Бид
анх уурхайн ажлаа улс төрийн шийдвэр гаргагчдын амлалтаас бий болсон
350 сая ам.долларын өртэй эхлүүлсэн. Ийм нөхцөлд манай компанийн
удирдлага өнөөгийн түвшинд уурхайн үйлдвэрлэлээ сайн зохион байгуулж
байгааг яагаад буруутгаад, бидний ололт амжилтыг үл тоон, гүтгэн
доромжлогчдыг өөгшүүлэн толгойг нь илж байгааг юу гэж ойлгох вэ. Төрийн
өмчит компани ашиггүй ажилладаг гэсэн гүтгэлэгтэй манай хамт олон
эвлэрэхгүй. 350 сая ам.долларын өрийг тодорхой хэмжээнд дарж одоо 140
орчим сая ам.долларын өр үлдсэн. Энэ нь уул уурхайн салбарт тийм ч том
хохирол учруулаагүй. Бид нүүрсний борлуулалтаараа эрчимтэй дөрвөн сар
ажиллахад дарж дуусна гэсэн судалгаа гаргаад байна. Одоогийн байдлаар
нүүрсний агуулах 140 сая тонн нүүрс экспортонд гарахад бэлэн болоод
байна. Энэ нь Чалкогийн өрийг дарж болно гэсэн үг юм” гэлээ.
Ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс “Монгол хөдөлмөрийн боловсрол”
“Монгол хөдөлмөрийн соёл” хөдөлмөрийн стандарт”-ыг уул уурхайн салбарт
тогтоон төлөвшүүлэхээр хичээн ажиллаж байгаагаа үйлдвэрчний эвлэлийнхэн
ярьсан.. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “BAXT”-ын системыг
хэрэглэсэн явдал. Энэ нь уул уурхайд ажиллагсдын тоо 3/1 хувиар нэмэгдэх
аж.

Үүнээс гадна Таван толгойн хөрөнгө
оруулалтын гэрээг дэмжиж байгаа УИХ-ын гишүүдээс ил захидлаараа дамжуулж
дараах асуудлыг тодруулахыг хүсч байгаагаа илэрхийллээ. Тодруулбал,
“Эрдэнэс Таван толгой”-д хөрөнгө оруулна гэж буй “Энержи Ресурс” компани
үнэхээр сайн юм бол яагаад алдагдалтай ажиллаж байсан бэ, ажилчдаа 240
цаг ажиллуулчихаад 198 цаг ажилладаг манай компаниас бага хөдөлмөрийн
хөлс төлдгийг юу гэж тайлбарлах вэ, “Энержи Ресурс” “Оюутолгой” болон
бусад олон улсын уул уурхайн компанийн ажилчид манай компанид ажиллах
хүсэлтэйгээ илэрхийлж байдгийг та бүхэн яаж хүлээн авч байна вэ, тэд
манай ажилчдыг яаж дэмждэгийг та бүхэн мэдэх үү гэж асууж байгаагаа
хэвлэлийн бага хурлаар дамжуулан илэрхийллээ.

Мөн тэд гадаадын хувьцаа эзэмшигчдийн
өмнө өртэй, Монгол хувьцаа эзэмшигчдийн ичгүүргүй үйлдлийн төлөөсөнд
өгөх гэж улайрч байгааг гайхаж байна. П.Очирбат гуайд гомдож байна гэсэн
юм. Түүнчлэн “Энержи Ресурс” компанийн менежмент буруу байсан гэдгийг
“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ онцоллоо. Энэ
талаар тэд ““Энежри Ресурс” ажилчдадаа ажлын мал мэт ханддаг. Мэдээж
сайн хооллодог. Ил далд аргаар ялгавартайгаар хөдөлмөрийг нь шударга бус
үнэлдэг. Ховоор ажлаа явуулдаг. Хоригдол мэт харьцдаг. Хөдөлмөрийн маш
их дарамттай. Ажилгүйдлийг бизнесийн хямд орчин гэж үнэлдэг. Инженер
техникийн ажилчдын мэдлэг боловсролыг зөв үнэлж ашиглаагүйгээс “Баруун
наран”-ы уурхайг худалдан авч, 500 сая ам.долларын алдагдалд орсон” гэж
ярилаа.

Мөн “Манай
үйлдвэрчний эвлэлээс нийгмийн шинэчлэлийг хөдөлмөрийн харилцаагаар хийх
нь зөв гэсэн байр суурьтай байсан. Одоо ч бодлогоо өөрчлөөгүй. Бид
анхнаасаа л хувьсгалын онолыг баримтлагчид. Өнөөдөр монголын нийгэмд
бидэнтэй үзэл бодол, санаа нэгтэй хүмүүс олон байгаа гэдэгт итгэж байгаа
учир нэгдэн нийлэхийг уриалж байна. Уул уурхайд ажиллагчид хамгийн
түрүүнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *