Categories
мэдээ нийгэм цаг-үе

Таван ханатай гэр шатаж байсныг унтраажээ DNN.mn

Энэ сарын 6-нд буюу өнөөдөр 13:21 цагт БЗД-ийн 2-р хороонд айлын гэр шатаж байна, ойрхон байгаа 2 гэр рүү гал орох гээд байна гэсэн дуудлага НОБГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 5 ханатай гэр бүрэн шатаж, хажуугийн 2 гэр галд хайрагдаж байсныг бүрэн унтрааж ажиллажээ.

Гэр хорооллын айл өрхүүдийн зай хэмжээ алдагдаж, хэт ойр зайтай байрлах нь гал түймрийн үед богино хугацаанд дамжин шатаж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох аюул эрсдэлийг дагуулж байгаа тул таван метрээс багагүй зайд байрлуулахыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *