Хөх луу жилийн Сар шинийн баярт зориулсан, Булган аймгаас төрөн гарсан үндэсний бөхийн таван аваргын нэрэмжит барилдаан 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Спортын ордонд зохион байгуулагдлаа.
Даян аварга Н.Батсууриар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэлээ.
Их шөвөгт улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Э.Мөнхжаргал нар үлдсэн бол дунд шөвөгт улсын начин Б.Даваа-Очир улсын начин Б.Түмэндэмбэрэл улсын начин Э.Сумьяабат сумын заан П.Нямжав нар шалгарлаа.