Sweet
Kitchen-ний бүтээл бүсгүйчүүдийн амтат зоогны жорыг энэ удаа танилцуулж байна. Баттунгалаг
Цэвээнжавын зөвлөсөн “Түргэн бэлтгэх өглөөний хоол”-ны жорыг туршаад үзээрэй.
Бид тэр бүр өглөө хоол
идээд байдаггүй, хоол байтугай аяга цай ууж сураагүй,хүссэн ч амждаггүй хүмүүс олон
байдаг. Өглөө өндөг шарах, омлет хийхээс ялимгүй жаахан илүү хугацаа зарцуулах энэ
амархаан хоолыг хийгээрэй.
Орц: Тахианы
цээж мах 250гр, утсан гахайн мах (бекон) 3-4ш, лаазалсан эрдэнэ шиш 70гр, хөлдөөсөн
брокколи 100гр. (Өөрсдийн дураар нэмж хасаж болноо)
Утсан гахайн махаа том том, тахианы махаа буузны
махнаас арай томхон хэрчиж бэлдэнэ.
Хайруулын тавгаа халаагаад утсан гахайн махаа хийж
дөнгөж тос нь ялгараад ирэнгүүт эрдэнэ шишээ нэмж хуураад тахианы махаа нэмж хутгаад
галаа дундаж болгоод таглаад жигнэнэ.5-7’ орчим.
(Утсан мах хангалттай
давс тостой тул миний хувьд нэмж давс тос,элдэв амтлагч хийхгүйгээр хүсвэл хар перец
бага зэрэг хийгээд болдог.Та бүхэн өөрсдийн амтаар давс, перец, сонгино нэмж болох
юм) дээр нь брокколигоо нэмээд үргэлжлүүлэн 5’ орчим жигнээд бэлэн болно.
Магадгүй мэдэхгүй
хүмүүс байвал хэрэг болно гээд хөлдөөсөн брокколиний зураг хавсаргалаа. Бүх томоохон
супермаркетуудад зарагддаг. Шинэ брокколи тэр бүр таарахгүй сонголт муу үе их гардаг
болхоор энэ нь илүү цэвэр, цаг зав ч хэмнэдэг.
За ингээд бэлэн болсон хоолоо хүсвэл зүсэм талхтай
идээд өдрийг эрч хүч дүүрэн, үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.Зөвхөн өглөөний хоол гэлтгүй
хурдан, хөнгөн хэзээ ч хийгээд идсэн болхоор амархан хоолны тань нэг байх болноо.
Өглөөний цай заавал
ууж заншаарай гэж хүсье!
Бэлтгэсэн Б.ЯНЖАА