Тайваний зүүн эрэгт өнөөдөр /2022.04.26/ 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар Тайванийн арлын газар хөдлөлт судлалын алба мэдээллээ.
Газар хөдлөлтийн голомт Тайдун хотоос зүүн хойш 70 км-ийн зайд, голомт нь 29.4 км-ийн гүнд болсон байна.
Хуалянь, Тайдун, Жанхуа мужид газрын чичиргээ мэдрэгдсэн байна. Хүний амь нас хохирсон тухай мэдээлэл алга байна.
23 сая гаруй хүн амтай Тайванийн арал нь Номхон далайд Филиппин ба Евразийн уулзвар дээр байрладаг. Арлын зүүн хэсэг нь Азийн газар хөдлөлтийн хамгийн аюултай бүсүүдийн нэгд тооцогддог.