Categories
гадаад мэдээ

Тайландын эзэн хаан олон нийтийн өмнө гарчээ

Тайланд улсын эзэн хаан насан өндөр гарсан тул эрүүл мэнд нь муудаж өнгөрсөн зунаас хойш Бангкок хотын эмнэлэгт хэвтэж байгаа юм. Тун ховор тохиолдолд л олон нийтийн өмнө ил гардаг 88 настай хаан Бумипол Адульяде өчигдөр шүүгчдийн тангараг өргөх ёслолд оролцлоо.

Тайландын хаан дэлхий дээр хамгийн удаан хугацаанд хаан ширээнд заларч буй хүн юм. Хамгийн сүүлд өнгөрсөн 9 дүгээр сард олон нийтэд эзэн хааны бичлэгийг үзүүлж байжээ. Энэ сарын 5-ны өдөр төрсөн өдрийн баяр нь тохиосон ч 2 дахь жилдээ төрсөн өдрийн баяраа улс орон даяар тэмдэглэлгүй өнгөрсөн юм. Харин хааны хүү угсаа залгамжлах хунтайж Маха Важиралонгкорн өнгөрсөн 7 хоногт эцгийнхээ нас нэмсэн ойн баярыг тэмдэглэсэн байна.

Хааны ордноос эзэн хааны эрүүл мэндийн байдалтай холбоотой мэдээлэл өгөөгүй байна. Тайланд улсын эзэн хааны гэр бүл улс төрийн оролцоогүй ч улс орон даяар хүндэтгэн дээдэлж, хааны удмыг гутаан доромжлох, ил тодоор шүүмжлэхийг хуулиараа хориглосон байдаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *