1932 оноос хойш баталсан 20 дахь Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар өнгөрсөн ням гаригт Тайландад бүх нийтийн санал хураалт болсон билээ. Тус улсын Сонгуулийн хорооны мэдээлснээр санал асуулгад оролцогчдын 60 гаруй хувь нь цэргийнхний боловсруулсан хуулийн төслийг дэмжихээ мэдэгджээ. Ажиглагчдын үзэж буйгаар энэ нь цэргийнхэнд илүү давуу эрх олгох болно гэж үзэж байна. 2014 онд Тайландад төрийн эргэлт болж цэргийнхэн төрийн эрхийг гартаа авсан билээ.
О.ӨНӨР