Categories
мэдээ нийгэм

Т.Цогт, Г.Маралмаа нарыг өнөөдөр шүүнэ

Дөрвөн настай хүүхдээ зодож, аминд нь хүрсэн хэрэг гараад удаж буй билээ. Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхлэхээр болжээ. Энэ хэрэгт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 25 жилийн ял тус бүрт нь оноосон билээ. Гэхдээ 25 жилийн хорих ялаас хоёр жилийг өршөөж, тус бүр 22 жилийн хорих ял оноогоод байгаа.

Тэднийг шүүх хурал өмнө нь дөрвөн удаа хойшилсон байна. Хамгийн сүүлд долдугаар сарын 5-нд болох байсан ч Г.Маралмаа өмгөөлөгч нэмж авах хүсэлт гаргасны улмаас хойшилжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *