Нийслэлийн прокурорын газраас хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал болох тосолгооны тосны хаягдлыг зориулалтын бус газар хаясан Б.Н-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 1 /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Хэргийг тодруулбал, автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор батлагдсан “Аюултай хог хаягдлын жагсаалт”-д заасан аюултай хог хаягдлыг хэрэглээний бохир усыг татах төв коллектор шугам руу хаясан хэрэгт холбогдсон.
Шүүхээс хэргийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэж, Б.Н-ийг Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 1 /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
5 replies on “Тосолгооны тосны хаягдлыг зориулалтын бус газар хаясан иргэнийг 10 сая төгрөгөөр торгожээ DNN.mn”
canadian 24 hour pharmacy
https://expresscanadapharm.com/# Express Canada Pharm
ed drugs online from canada
Bridging continents with their top-notch service.
can i purchase generic clomid pill
They always have valuable advice on medication management.
A true gem in the international pharmacy sector.
where to buy cheap cytotec tablets
Trusted by patients from all corners of the world.
Global reach with a touch of personal care.
buying generic cytotec without dr prescription
A pharmacy that truly understands customer service.
Their prices are unbeatable!
can you buy lisinopril
Actual trends of drug.