Categories
мэдээ цаг-үе

Т.Ням-Очир: Хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар шинэчилсэн DNN.mn

2023-2024 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар БШУЯ-наас мэдээллээ.

“Энэ хичээлийн жилд шинэ хууль эрх зүйн хүрээнд ажиллана”

Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил хангагдаж, маргаашаас цэцэрлэг, ЕБС-ийн хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлнэ. Их, дээд сургуулийн хичээл сонголт наймдугаар сарын 28-наас эхэлсэн. Энэ хичээлийн жилд хамтын оролцоотойгоор үр дүнд суурилсан менежментээр сургалтын чанарт ахиц дэвшлийг гаргах зорилт тавьсан. Өнгөрсөн хичээлийн жилд БҮТ-өөр дамжуулан хөндлөнгийн үнэлгээ хийж, чанарын судалгааг бүх шатны боловсролын байгууллагуудад хийсэн. Одоо энэ үнэлгээн дээр үндэслэн цаашдын зорилго, зорилтоо дэвшүүлсэн.

Бид 2023-2024 оны хичээлийн жилд цоо шинэ хууль эрх зүйн хүрээнд ажиллана. Тиймээс түвшин бүрд хуулиа хэрэгжүүлэх нь бидний хувьд гол арга хэмжээ, зорилт байх болно. Хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр онцгойлон анхаарна. Энэ хичээлийн жилд дүүрэг бүрд хоёр хүртэлх ахлах сургуулийг хуулийн агуулгад нийцүүлж байгуулан ажиллуулах, их дээд боловсрол МСҮТ нэгтгэж, өөрчилж, заримыг нь татан буулгана. Чанар, гүйцэтгэлд суурилсан үр дүнгийн санхүүжилтийн үйл ажиллагааг зохион байгуулна гэж харж байна.

ЕБС дээр томоохон сургалтын платформууд бий болсон. Энэ хөтөлбөр, арга зүйг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна, хүүхэд, залуучуудын хөгжих эрхийг хангаж ажиллана. Хүүхэд сурч хөгжих, боловсрох орчныг сайжруулах ба энэ хүрээнд дотуур байр, номын санг тохижуулна. Түүнчлэн онцгой нөхцөл, гамшиг ослоос бусад бүхий л үед хичээл сургуулийн үйл ажиллагааг хэн нэгэн өөрчлөх боломжгүй болгож өөрчилсөн.

ЕБС-ийн сурагчдын хичээл сургалтын үйл ажиллагаа 170-185 хоног үргэлжилнэ.

Хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар шинэчилсэн. Гэхдээ 2019 оны 491 дүгээр тушаалд заасан сургалтын төлөвлөгөөний цагт өөрчлөлт орохгүй. Бага зэрэг зохицуулалт хийгдэж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *