Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн газрын дарга Т.Наранбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улс төрийн нам эвслүүд нэр дэвшигчдээ тодрууллаа. Улмаар сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхээр баримт бичгүүдийг өгөх хуулийн хугацаатай. Яг одоогийн байдлаар хэчнээн нам, эвсэл нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр өгчихөөд байна вэ?
– Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвсэл болон бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Үүний дагуу тавдугаар сарын 14-20-ны хооронд нам, эвслүүдийн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдаад дууссан. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдаж дууссанаас хойш тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд нам, эвслүүд Сонгуулийн Ерөнхий хороонд нэр дэвшигчтэй холбоотой баримт бичгийн бүрдлийг хүргүүлэх үүрэгтэй. Улмаар Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 25-наас хойш долоо хоногийн хугацаанд тухайн нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчийг бүртгэх, мөн бие даагчдыг бүртгэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан байдаг. Өнөөдрийн байдлаар СЕХ-нд нэг бие даагч материалаа ирүүлсэн байдалтай байна.
-Долоо хоногийн хугацаанд нэр дэвшигч дийг бүртгэх эсэх асуудлыг онгуулийн рөнхий хороо хянана гэсэн үг үү?
-Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, баримт бичгийн бүрдэл бүрэн, мөн хуульд заасан шаардлагуудыг хангасан нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргана.
-Нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах хуулийн хугацаа хэзээ байгаа вэ?
-Сонгуулийн суртал чилгаа зургадугаар сарын 10-ны өдөр эхэлнэ. Энэ өдөр нэр дэвшихээр бүртгэх шийдвэр гарсан нэр дэвшигчдэд үнэмлэх олгоно.
-Тойрогт болон намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүс эрх зүйн хувьд ялгаатай үүрэг хүлээж байгаа юу?
-Энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор явж байгаа. Гэхдээ тойрогт болон намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдэд тавигдах шаардлага хуулийн хувьд яг адилхан байна. Бүгд адилхан шаардлагын дагуу баримт бичгээ бүрдүүлж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж, шаардлага хангасан нэр дэвшигчид сонгуульд оролцох үнэмлэхээ авна.
-Ямар тохиолдолд онгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах вэ?
-Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах хуульд заасан үндэслүүд бий. ишээ нь, 51-ээс дээш хувьцаа эзэмшдэг компанитай нэр дэвшигч байлаа гэж бод ё. Тэгвэл тухайн компани нь татварын өртэй байлаа гэхэд СЕХ тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж болно. Гэхдээ зургадугаар сарын 2-ыг дуустал тэрхүү зөрчлөө арилгачихвал эргээд бүртгэх боломж хуулиараа нээлттэй байгаа. Нөхөн нэр дэвшүүлэх гэсэн эрх зүйн харилцаа бий. Тухайн нам эвслээс нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэчихлээ гэж бод ё. Гэтэл нэр дэвшигч нас барсан, шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд нам, эвсэл санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно.
-Нам, эвслүүд хүнийг жагсаалтаар нэр дэвшүүлж, Х-нд хүргүүлж байгаа. Тэгвэл сонгуулийн дараа суудал хуваарилалт явагдахад тухайн нам, эвсэл жагсаалтаа өөрчлөх боломжтой юу. Жишээ нь, жагсаалтын наймдугаарт бичигдсэн хүнийг тав руу оруулах зэргээр өөрчлөх боломжгүй биз дээ?
Улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлэх ажиллагааны хугацаанд тодруулсан тойрогт нэр дэвших 78, жагсаалтаар нэр дэвших 48 хүний нэрсийг СЕХ-д ирүүлнэ. Эдгээр ирүүлсэн хүмүүсийн баримт бичгийг СЕХ-оос шалгаад ямар нэгэн хуулийн болон баримт бичгийн зөрчил байхгүй байна гэж үзвэл нэр дэвших үнэмлэх олгодог. Ингэж үнэмлэх олгохдоо энэ нэр дэвшигч тэр намын жагсаалтын тэд дүгээрт бичигдсэн гэдгийг нь баталгаажуулж өгдөг гэсэн үг. Тэр утгаараа тухайн нам, эвсэл санал хураалтын дараа хэчнээн санал авсан байна түүнийг нь хувьд тэнцүүлэн тооцож, суудал хуваарилалт явагдана. Ингэхдээ таны хэлдгээр наймдугаарт бичигдсэн хүн тав руу орно гэсэн зүйл огт байхгүй. Тийм боломж ч хуулиар олгогдоогүй. Хэрэв тэгвэл хууль зөрчсөн үйлдэл болно.