Categories
мэдээ нийгэм

Том малын зүй бус хорогдол 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 16.8 мянга болжээ DNN.mn

Том малын зүй бус хорогдол 2025 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 16.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 437.1 (96.3%) мянгаар буурсан байна. Нийт хорогдол нь оны эхний малын 0.03 хувийг эзэлж байна.

Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2025 оны  нэгдүгээр сард

  • Баян-Өлгий аймагт 2.9 (17.3 хувь),
  •  Ховд аймагт 2.9 (17.0 хувь) мянга,
  • Хөвсгөлаймагт 2.3 (13.9 хувь) мянга,
  • Увс аймагт 1.9 (11.  1 хувь) мянга,
  • Завхан аймагт 1.3 (7.5%) мянга,
  • Говь-Алтай аймагт 1.1 (6.8хувь) мянга,
  • Архангайаймагт 1.1 (6.3 хувь) мянга,
  • Хэнтий аймагт 1.0 (5.7 хувь) мянган толгой    мал   хорогдсон нь нийт хорогдлын 85.6 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон 26.7 сая эх малын 3.2 мянга (0.01%) толгой    нь 2025 оны   1 дүгээр сард хорогдсон байна. Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймагт  255-774 толгой   хээлтэгч мал хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 75.2 хувийг эзэлж байна.

42 replies on “Том малын зүй бус хорогдол 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 16.8 мянга болжээ DNN.mn”

Kamagra Kopen [url=https://kamagrakopen.pro/#]Kamagra Kopen Online[/url] Kamagra Kopen Online

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *