УИХ-ын гишүүн Т.Доржханд: Юу болоод байгаа юм бэ. Чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байхад дундуур нь байнгын хороо хуралдаж ч байх шиг. Ном журмынхаа дагуу хуралдаанаа явуулмаар байна. Цар тахлын нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ бид одоо зохицож амьдрахаас өөр аргагүй. Аж ахуйн нэгжүүдээ нээ. Хоолны газар, үйлчилгээний байгууллагуудаа зохих журмын дагуу ажиллуулах хэрэгтэй байна.