Categories
мэдээ улс-төр

Т.Аюурсайхан: Монголбанк чадваргүй, ашиг сонирхлын зөрчилтэй, удаан ажиллаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 92 хувийн саналаар баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан асуулт асуулт асууж Д.Тэрбишдагва хариулт өглөө.

Т.Аюурсайхан: Ер нь хэдүүлээ одоо хариуцлагатай ажилланаа. Бие биерүүгээ чихэхгүй байя. Монголбанкны Ерөнхийлөгч ажилд томилогдохдоо нөхцөл байдлыг сайн мэдээд авсан. Хүлээсэн үүрэг нь монгол төгрөгийн худалдан авах чадварыг сайжуулах. Өнөөдөр энэ байдлаас болоод монголын эдийн засаг хямарч байна. Аж ахуй нэгжүүд төрийн буруу бодлогоос болж алдагдал хүлээж байгаа. Үүнийг хариуцдаг баймаар байна. Чадваргүй, ашиг сонирхлын зөрчилтэй, удаан ажиллаж байгаа нь ажлын бодит үр дүнг харуулж байна. Монгол төгрөгийн худалдан авах чадварыг бууруулсныхаа төлөө хариуцлага хүлээх үү, экспортыг дэмжсэн бодлогыг явуулахыг шахаж шаардаж байгаа. 2014 онд 534 тэрбум төгрөг, 2015 онд 501 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ жил бүр их алдагдалтай байна. Сүүлийн жилд 3.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан юм бол Золжаргалтай яагаад хариуцлага тооцож хууль хяналтын байгууллагад шилжүүлэхгүй байгаа юм бэ, эсвэл өөрсдөө хариуцлагаа хүлээх юм уу, хариулж өгнө үү?

Д.Тэрбишдагва: Хариуцлагын тухай асуудал Байнгын хороон дээр яригдаагүй ээ

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *