Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хэвлэл мэдээлэл, олон нийтэд өгч, нээлттэй ажиллах чиглэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хорооны гишүүдэд өгөв. Тухайлбал, сонгогчдын нэрийн жагсаалт болон бүртгэлтэй холбоотой системийн талаарх мэдээллийг олон нийтэд тухай бүр шуурхай хүргэхийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханд, сонгуультай холбоотой зөрчил, маргаан, хэргийг шалгаж, шийдвэрлэж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд шуурхай мэдээлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нарт тус тус даалгав.

One reply on “СЕХ: Бүртгэл, цагдаагийн байгууллагад нээлттэй ажиллах чиглэл өгөв DNN.mn”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru