Сүүлийн жилүүдэд “Хүүхэд алга боллоо” гэх зарлал цахим сүлжээнд ихээр явах болсон. Холбогдох албаныхнаас энэ талаар тоо баримтыг нягтлахад сүүлийн хоёр сарын байдлаар нийт 55 хүүхэд оршин суугаа хаягнаасаа сураггүй алга болсныг олж тогтоосон байна. Азаар эдгээр хүүхдүүдийн бүгдийг нь олж, асран хамгаалагчдад хүлээлгэн өгснийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Цөөн хүн амтай манай улсад жилдээ 1000 гаруй хүүхэд алга боллоо гэх дуудлага ирдэг байна. Тэдгээр хүүхдүүдийн хувьд эцэг эхийн хараа хяналт муугаас ихэвчлэн төөрсөн байдаг.
Эрэн сурвалжлагдаж байгаа хүүхдүүд нь нийтэд зарлагдсан цагаас 1-4 цагийн дотор, зарим тохиолдолд 24-72 цагт олддог. Хэрэв олдохгүй бол сураггүй алга болсон гэх тодотголтой үлдэх аж. Одоогийн байдлаар нийт 29 хүүхэд ор сураггүй, огт олдоогүй. Эдгээрийн дунд 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд сургуульдаа явахаар гэрээсэээ гараад ор сураггүй алга болсон Д.Сэржмядаг охин багтаж буй аж.